Зан байдлаа хэрхэн өөрчлөх вэ? Амьдралаа яаж өөрчлөх вэ? Муу зуршлаасаа яаж салах вэ?
Хэрэв та өөрийн асуудлаа шийдвэрлэхийг хүсч байвал, та муу зуршлаа өөрчлөх тал дээр идэвхитэй байх ёстой бөгөөд үүнээс салах арга замын талаар боддог байх нь чухал. Жишээ нь, та өөрийн жингээ багасгахыг хүсвэл, илүү сайн ажил хайж байгаа бол, хэцүү зорилго урдаа тавьсан бол, бусад хүмүүстэй харилцах харилцаагаа өөрчлөхийг хүсч байж болно. Эдгээр асуудлууд нь хэцүү бөгөөд нэлээд өргөн цар хүрээтэй. Эдгээр зорилгуудаа амжилттай болгохын тулд тэдгээрийг жижиг жижиг хэсгүүдэд хуваах нь их үр дүнтэй. Тэгээд хамгийн эхний жижгээс нь эхлээд зорилтоо биелүүлэнгүүтээ дараагийн жижиг зорилтыг биелүүлж эхэлнэ. Урьдчилан жижиг зорилтын жагсаалт гаргах гэсний хэрэггүй. Зорилт бүрээ маш сайн тодорхойлсон байх хэрэгтэй. Хэрэв та жингээ хасахаар шийдсэн бол та өглөө эртлэн босож дасгал хийнэ гэж шийдэж эхэлнэ. Ингээд өдөрт 30 минут дугуйгаар явах, явган алхах зэргээс эхэлвэл маш сайн. Та өдөрт 30 минут алхана гэхийн оронд долоо хоногт 5-аас доошгүй өдөр 30 минут дасгал хийнэ гэх нь илүү тодорхой болно. Хэрэв та нэлээд өөрчлөлтөнд хүрэхийг хүсч байвал, богино хугацааны дэд зорилтуудад хуваах нь маш зөв санаа бөгөөд та эцсийн зорилгодоо хүрэхэд алхам алхамаар ойртуулах болно. Жишээ нь танай гэр маш заваан, эмх замбараагүй байвал нэг удаагийн хүчээр бүгдийг цэвэрлэх гэсний хэрэггүй. Харин та өдөрт нэг өрөөг цэвэрлэхэд 30 минут зарцуулна, аль эсвэл Бямба гариг бүр нэг өрөөгөө цэвэрлэж байя гэвэл хэдэн өдрийн дараа танай гэр цэвэрхэн сайхан болох болно. Таны амьдралд том өөрчлөлтийг нэг удаа хийх гэж байснаас жижиг өөрчлөлтүүдийг хийх нь илүү хялбар байдаг. Идэх зуршлаа бүхэлд нь өөрчлөе гэвэл танд давагдашгүй зүйл шиг санагдана. Тиймээс эхний удаадаа нэг алхам алхаад түүндээ хүрсний дараагаар бага багаар алхам хийсээр байхад нэг л мэдэхэд та тавьсан зорилгодоо хүрсэн байх болно. Лектор төв
Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.